|
Видео

Шинэ мэдээ

Канад улсын MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау Дундговь аймагт ажиллаж байна

Канад улсын MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау Дундговь аймагт ажиллаж байна Канад улсын MERIT төсөл, Засаг даргын Тамгын газар хамтран хэлтсүүдийн ахлах мэргэжилтнүүд болон Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд "Төрийн албан хаагчийн гол ур чадварууд болон бусад хүний нөөцтэй холбоотой сургалтыг явуулах сургагч багшийг бэлтгэх сургалт”-ыг Дундговь аймагт зохион байгууллаа.

Тухайн сургалтаар аливаа сургалтыг бусдад хэрхэн хүргэх, заах арга барилыг эзэмшүүлэх талаар лекц орж, багаар ажиллах дадлага ажлуудыг хийсэн байна. Сургалтыг MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау удирдан явуулсан бөгөөд сургалтад 28 төрийн албан хаагч оролцож, сертификатаа гардан авчээ.

Канад улсын MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау Дундговь аймагт ажиллаж байна Тус төслийн Техникийн зөвлөх Вилл Гау энэ сарын 21-ээс ирэх сарын 3-ны өдөр хүртэл Дундговь аймагт ажиллах бөгөөд ажиллах хугацаандаа аймгийн хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэнд албан хаагчдын сургалт, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр зөвлөн туслах аж.

Канад улсын MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау Дундговь аймагт ажиллаж байна
Канад улсын MERIT төслийн Техникийн зөвлөх Вилл Гау Дундговь аймагт ажиллаж байна MERIT төсөл нь Дундговь аймагт 2017 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд энэ хугацаанд хүний нөөцийн чиглэлээр Төрийн албаны зөвлөлийн дэмжлэгтэйгээр ур чадварт суурилсан хүний нөөцийн менежментийн бодлогыг нэвтрүүлж байна. Мөн ажлын байрны дүн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн гаргах арга зүйн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн үндсэн ажилтнуудын ур чадвар, тэдгээрийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн менежмент, карьерын менежментэд ашиглах үндсэн суурийг тавьж байгаа юм.

Мөн 2019 он гарсаар 10 гаруй сургалтыг Дундговь аймагт зохион байгуулаад байна. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ (ОНХАГ) нь олборлох салбараас орон нутагт  бий болох үр шимийг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл буюу тухайн орон нутгийн хөгжлийн хурдасгах хүч болгох талаар нэгдсэн ойлголттой болох. Холбогдох яамд, агентлаг, эрх бүхий байгууллагын зүгээс ОНХАГ-тэй холбоотой бодлого, зохицуулалт, хэрэгжилт, хяналт шинжилгээний өнөөгийн байдлын талаар танилцуулж, нийтлэг тулгарч буй асуудлаар оролцогчидтой санал солилцох зорилгоор  "Хөгжлийг хурдасгах хүч - Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээУдирдах ажилтны хэлэлцүүлэгийг зохион байгуулжээ.  Хэлэлцүүлгийн хүрээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудын үүрэг роль, хариуцлагын талаар тодорхой ойлголттой болсноор, цаашид байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч, улсын хэмжээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх боломж бүрдсэн байна.

Дээрхээс гадна Тогтвортой зүүн Ази ТББ, MERIT төсөл хамтран – Усны менежментийн сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж 15 сумын байгаль орчны байцаагчид, аймгийн байгаль орчны мэргэжилтнүүд, Усны сав газрын захиргаа, зөвлөлийн гишүүдийг хамруулсан зэрэг олон үйл ажиллагаа орон нутагт зохион байгуулаад байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler