|
Видео

Шинэ мэдээ

Сидней хот утаанд бүрхэгджээ

Сидней хот утаанд бүрхэгджээ

 Австралид дэгдэж буй ойн түймрүүдийн улмаас тус улсын хамгийн том хот болох Сидней өтгөн утаанд бүрхэгдсэн байна.

"Даваа гарагийн шөнө хүчтэй салхилсны улмаас түймрийн утаа Сидней хотод тархаж, тус хотын агаарын чанар "аюултай” түвшинд хүрсэн" гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд нутгаар өнгөрсөн 10 дугаар сараас хойш ойн түймэр дэгдэж байгаа бөгөөд тус мужийн нийслэл Сидней хотод 5 сая орчим хүн амьдардаг ажээ. Олон долоо хоногийн турш дэгдэж буй түймрийн улмаас 6 хүн амиа алдсан байна. 

Өнөөдөр Сидней хотын зарим хэсгийн агаарын чанар хэвийн түвшнээс найм дахин өндөр хэмжээнд хүрчээ. Эрүүл мэндийн газрын удирдлагууд гэртээ байж, биеийн хүчний хөдөлмөр хийхгүй байхыг хотын оршин суугчдад зөвлөжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler