|
Видео

Шинэ мэдээ

Калифорнид онц байдал зарлажээ

Өнгөрсөн бямба гарагаас эхлэн АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт ой хээрийн түймэр гарсны улмаас олон мянган оршин суугчдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Онцгой байдлын аврагчид ойролцоогоор 13 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулжээ.

Түймрийн улмаас 16190 га газар шатсан бөгөөд гамшгийн бүсэд 3000 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд түймрийн 29 хувийг цурманд оруулаад байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Тэндэхийн оршин суугчдын мэдээлж буйгаар "гал түймрийн улмаас 500 гаруй байшин шатаж, дахин ашиглах боломжгүй болсон” байна.

Иймд мужийн захирагч Жерри Браун өчигдөр 20.00 цагт Калифорни мужид онц байдал зарлаж, гамшгийн бүсэд ажиллах гал сөнөөгчийн тоог нэмэгдүүлэхийг албаны хүмүүст үүрэгджээ.

П.Энхбаатар

Эх сурвалж: Fact.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler