|
Видео

Шинэ мэдээ

Калифорнид түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

 

Калифорнид түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

 

ВАШИНГТОН./Anadolu/.АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 79 хүрсэн тухай мужийн цагдаагийн газрын төлөөлөгч албан ёсоор мэдээлэв.

Үүний зэрэгцээ 1000 гаруй хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд түймрийн улмаас 12 мянга орчим байшин барилга сүйдээд байгаа юм.

Калифорнийн хойд нутагт дэгдсэн гал түймрийг унтраахаар олон мянган гал сөнөөгч ажилласаар байгаа бөгөөд түймэр нийт 611 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамраад байна.

Мөн Калифорнийн өмнөд хэсэгт дэгдсэн түймрийн улмаас гурван хүн амиа алдаж, 450 байшин барилга сүйджээ.


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler