|
Видео

Шинэ мэдээ

Канадад гал түймрийн улмаас Сири хүүхдүүд амиа алджээ

 

Канадад гал түймрийн улмаас Сири хүүхдүүд амиа алджээ

 

ОТТАВА./BBC/.Мягмар гарагт Канадын Халифакс хот дахь хоёр давхар байшинд гал түймэр гарсны улмаас бага насны долоон хүүхэд амиа алдаж, хоёр хүн гэмтсэн тухай тус хотын цагдаагийн газраас мэдээлэв.

Гал сөнөөгчдийн таамаглаж буйгаар, гал түймэр барилгын нэгдүгээр давхарт дэгдэж, хоёрдугаар давхар руу тархсан ажээ.Цагдаагийн газрын ажилтнууд хохирогчдын хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч "CBS” сувгийн мэдээлснээр, уг байшинд Сири гэр бүл амьдардаг байжээ.

"Тэд Канадад нэг жил хагасын өмнө ирсэн бөгөөд Халифакс хотод амьдарч эхэлснээс хойш 6 сар орчмын хугацаа өнгөрч байгаа. Хүүхдүүдийн бага нь дөрвөн сартай, том нь 15 настай байсан” гэж гэр бүлийн гишүүдийн очдог байсан лалын сүмийн тэргүүн Абдалла Юсри мэдэгдсэн байна.Түүнчлэн хүүхдүүдийн аавын биеийн байдал тун хүнд байгаа ажээ.

"Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ослын шалтгааны талаар мэдээлэхэд арай эрт байна” гэж Халифакс хотын захиргаа мэдэгджээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тэргүүтэй олон хүн хохирогчдод эмгэнэл илэрхийлээд байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler