|
Видео

Шинэ мэдээ

Канадад хэт халууны улмаас 6 хүн нас баржээ

Канадад хэт халууны улмаас 6 хүн нас баржээ

Хэт халууны улмаас Канадын Монреаль хотод 6 хүн нас баржээ. Хотын эрх баригчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар"Montreal Gazette” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагийн орой Монреал хотод Цельсийн 35 хэмд хүрч, түргэн тусламжийн албаны ажилтнууд ердийнхөөс илүү их дуудлага хүлээн авсан байна.

Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнууд дахин 5 хэм нэмэгдэж магадгүй байгаа дүүргүүдийн оршин суугчдыг эргэж, тэдэнд илүү сэрүүн газар байрлахыг санал болгох аж. Түүнчлэн Канадын Торонто, Оттава зэрэг бусад томоохон хотод 30-аас дээш хэмтэй байгаа аж. Хэт халууны улмаас 2010 оноос хойш Монреаль хотод 106 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler