|
Видео

Шинэ мэдээ

Барилгын 6-р давхраас унаж нас баржээ

 
Барилгын 6-р давхраас унаж нас баржээУлаанбаатар /МОНЦАМЭ/.Барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн  Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Зургаан давхар барилгаас хүн унаж, гэмтлээ” гэх дуудлага 7 дугаар сарын 1-нд ирсний  дагуу шалгалт хийхэд тус дүүргийн 3 дугаар хороонд барьж буй барилгын 6 давхраас 40 настай У нь ажил хийх явцдаа унаж, амиа алдсан байна. Талийгаачийн толгойд арматур төмөр зоогдож, хүндээр гэмтсэн түүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэх замд зүрх нь зогсч нас баржээ. Иймээс  ААН-үүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг МХЕГ, ЦЕГ-аас холбогдох  албаны хүмүүст анхааруулж байна.
 
 
Б.Содгэрэл
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler