| |
Видео
Шинэ мэдээ
"Оршил констракшн” -ны барилгаас хүн унав
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо,
11-р хороололд баригдаж буй 12 давхар, орон сууцны барилгаас хүн унаж,
амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
Осол
өчигдөр 11.00 цагийн үед гарсан бөгөөд барилга угсралтын ажилд туслан
гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Сувдан алт” ХХК-ий ажилтан Б амиа алдсан
байна.
Хачирхалтай нь тэрээр тус барилга дээр хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байжээ.
Уг барилгыг "Номин зэрэглээ” ХХК-ий захиалгаар "Оршил констракшн” ХХК барьж байгаа аж.
Энэ
дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, "Оршил
констракшн”-ий үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
/tsag/