| |
Видео
Шинэ мэдээ
Баригдаж буй барилгаас гурван хүн унаж нас барлаа
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Хүн амын хөгжил,
нийгмийн хамгааллын яамны харъяа архивын зориулалтаар баригдаж буй
барилга дээрээс өнөөдөр 15.00 цагийн орчимд гурван хүн унасан ноцтой
осол гарлаа.
Осолдсон гурван хүн тус барилгын 13 давхрын лифтийг янзалж байсан ажилчид ажээ. Тэдний хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч өвчнөө даалгүй нас барсан байна.
Тодруулбал, Нэг ажилтан дөрөвдүгээр давхарт, нөгөө нь тавдугаар давхарт тогтсон бол гурав дахь ажилтан шууд унасан гэнэ. Тэд 20-30 орчим насны залуучууд байсан аж.
Хэргийн газарт цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын байгууллагынхан осын шалтгааныг тодржжлахаар ажиллаж буй юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын ажлыг "Нийслэл өргөө" компани гүйцэтгэж байгаа юм байна.