|
Видео

Шинэ мэдээ

+50 хэмд зам хайлж байна

Энэтхэгийн зүүн мужуудад +50 хэмийн халуун өдрүүд үргэлжиж байна. Халууны улмаас 1200 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгджээ. Амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж буй учир улсын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, өндөр настан, жирэмсэн эх, багачуудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулаад байна. Энэтхэгийн "India post” сонины мэдээлснээр хэт халууны улмаас Андрха Прадеш мужийн асфальтан зам хайлсан  тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сонин хайлсан асфальтан замын зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж  "Энэтхэг хатаж байна” гэж бичжээ.   Мөн нийслэл Шинэ Дели хотын хэд хэдэн асфальтан зам хайлсан байна. Энэтхэгт үргэлжилж буй халуун сүүлийн 10 жил тохиогоогүй үзэгдэл болж буйг Байгаль орчны яамнаас мэдээлж төвийн хэсгүүдээр +50 хэм байгаа бол зүүн мужуудад +55, 60 хэмийн халуун болж байгаа гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler