| |
Видео
Шинэ мэдээ
Хэт халснаас 150 гаруй хүн амиа алджээ
Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш болон Теленгана мужид сүүлийн гурав хоногт хэт халсны улмаас 150 гаруй хүн амиа алджээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтаны хэлснээр, хэт халсны улмаас энэ долоо хоногийн пүрэв гарагаас хойш Андра-Прадешт 80, Теленганад 70 гаруй хүн амиа алдсан байна.
Эдгээр амиа алдсан хүмүүсийн олонх нь орон гэргүй хүмүүс байсан байна. Зуны эд халууны цагт гадагшаа гарахгүй байхыг тус хоёр мужийн удирдлагууд хүмүүст уриалжээ. Ойрын өдрүүдэд тус улсад хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байгаа аж.