| |
Видео
Шинэ мэдээ
Тагнуул хийсэн хэрэгт баривчлагдсан иргэнийг Канадын иргэн гэж мэдэгджээ
Канадын иргэнийг тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн Москва хотод баривчлан саатуулсан тухай Канадын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ тухай телевизийн "CBC” суваг мэдээлсэн байна.
АНУ-ын иргэн Пол Уиланыг тагнуулын ажиллагаа явуулж байх үед нь ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Москва хотод баривчлан саатуулж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Уиланыг АНУ-ын иргэн болохыг Төрийн департаментын төлөөлөгч мөн өмнө нь мэдэгдсэн байна.
"CBC” телевизийн мэдээлснээр, Пол Уилан нь Канадын нийслэл Оттава хотод 1970 онд төржээ. Тэрбээр 1970-аад оны эхээр АНУ-руу шилжин суурьшсан байна. Түүний ах Дэвид Уилан Канадад амьдардаг бөгөөд Пол Уиланыг Канадын иргэн мөн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.