|
Видео

Шинэ мэдээ

СТА. О.Болдбаатар: Энэ эрхэм хүндтэй эрдэнэ мэт авъяасаа харанхуй нүх рүү шидчих гэж үү

СТА. О.Болдбаатар: Энэ эрхэм хүндтэй эрдэнэ мэт авъяасаа харанхуй нүх рүү шидчих гэж үү

Би өнгөрөгч бүтэнсайны үдэш зав муутай байсан ч интернет ухаж оросын телевизүүдийн дуу хөгжмийн нэвтрүүлгүүд, баярын дугааруудыг үзэж Алтан сан хөмрөгөөс нь Б.А
мархүү дуучны оролцсон нэвтрүүлэг, дуулсан дуунууд, уран бүтээлийг нь анхааралтайгаар онцлон сонирхож үзлээ.
Гэтэл юу харсан гэж санана! Урьд нь энэ дуучны тоглолтын хэсгүүдээс үзэж л байсан л даа. Гэхдээ өөр нүдээр харж байж.
Бурхан минь! Та энэ монгол хүүд ямар агуу хөдөлмөрч чанар, гайхамшигтай яруу тунгалаг цээл хоолой, урлагийн хүнд байвал зохих бүхий л сайхан бүхнийг та харамгүй бэлэглээ вэ?
Түүний нүүр дүүрэн инээмсэглэл, цог жавхлан дүүрэн гялалзсан хар нүд, айзам хэмнэл дүүрэн хөдөлгөөн, уянгалаг цээл хоолой. Амархүүг харж сэтгэлийн их жаргалд умбан баярлаж, түүнийг дэмжин уухайлж байгаа тул түмэн оросын үзэгчид, алга ташилт...
Бахархахгүй, баярлахгүй байхын аргагүй олон үйл явдлууд хөвөрсөөр. Энэ дуучнаар дамжин найрамдал, нөхөрлөл, хөгжин цэцэглэлт, ая дууны ямар "гоё гүүр” бий болж байна даа гэж бодтол...
Харамсал, харуусал, алдаа.
Монгол эх орны минь нэрийг гаргаж, түг түмэн хүнд гайхагдан магтагдаж явсан энэ дуучнаа, энэ эрхэм хүндтэй эрдэнэ мэт авъяасаа харанхуй нүх рүү шидчих гэж үү. Хайран юм. Дэндүү хайран юм
Миний зүрх сэтгэл өвдөөд болохгүй байна. Иймээс ч өглөө эртлэн босч гарлаа.Зарим хүмүүсийн бичээд,яриад байгаа шиг хар тамхинд тэр ороогүй,зараагүй,донтоогүйг нь олж мэдсэн минь намайг ямар их баярлуулав аа.Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжлүүлсэн байдлаар түүний цусанд хар тамхинд донтсон,байнгын хэрэглээ болсон үзүүлэлтүүд илрээгүй байна.Саваагүй сонирхол,бодлогогүй алхам ямар аюултай байдалд хүргэдгийн тод жишээ энэ байна.Тэр туйлын ихээр харамсаж,өөртөө гомдож байна.Тэр уйлж байна.За яахав миний хүү " Эр нэг алдаж,эрэг нэг нурдаг " юм.Тэвчээртэй байгаарай.Тэвчээрийн ард ерөөл заавал байдаг.Залуу халуун насны гэнэн хонгор зан,болохгүй зүйлийг мэдсээр байж сонирхож үзэх томоогүй зан юунд ч хүргэж болдогийг тэр ухаарсан.Харин ч залуучууддаа:
-Ээ дээ,харин ч нэг болохгүй,аюултай зүйл чинь энэ хар тамхи байна шүү гээд амьдрахын,бүтээхийн үлгэр жишээг үзүүлэх ухаарал түүнд байгаа. Амархүү зарим нэг одонцорууд шиг арчаагүй байдлаар алдар цол горилоогүй,архи согтууруулах ундаа сурталчилж бусдыгаа хорлоогүй.Тэр сайн сайхны амьд жишээ болж чадах ухаантай хүү.Тэр өнөөдөр 28-хан настай залуу.Бидний Монголчууд алдсан,ухаарсан,хэцүү байдалд орсон нэгнээ цааш нь өшиглөх биш халуун гараа сунган татаад авах өвөг дээдсийн удам шингэсэн, сайхан сэтгэлийн агуу далай болсон сайхан ард түмэн.Б.Амархүүдээ бүгдээрээ нэг удаа,зөвхөн нэг удаа ажиллаж амьдрах,бүтээх туурвихын алтан боломжийг олгож уучлацгаая.Амьдрал баян шүү дээ.Шүүхийн байгууллагад он удаан жил шүүгчээр ажиллаж байсан миний хань Н.Пүрвээгийн маань дэндүү их хайрлаж, хүндэтгэж явсан Амархүү хайртай дуучин нь.Тэр маань тэнгэрээс нулимс дуслуулан залбирч байгаа.Би мэдэрч байна., хүнийг алдаан дээр нь цааш нь түлхэх биш, бусдыг уучилж чаддаг, аливаа хүнийг сайн сайхан яваасай гэж хүсдэг сайхан сэтгэлтэй, Намайг таньдаг, мэддэг, Орос дуунд дуртай хүмүүс минь цааш нь share-лэж өгөөч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. 
СТА. О.Болдбаатар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler