|
Видео

Шинэ мэдээ

Ц.Одбаярыг өнөөдөр БНСУ-д саатуулж болзошгүй тул ЭСЯ-ыг бүрэлдэхүүнээр ажиллах үүрэг өгчээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрсэн, түүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. 

 

БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь "ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүсгүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлж буй юм.

Мөн өчигдөр өөр нэг мэдээлэл нэмэгдсэн нь түүнийг "бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулж нэмж шалгахаар болсон" тухай мэдээлэл юм. Учир нь тэрээр хэрэг гарах үеэр Korean Air компанид ажилладаг Монгол бүсгүйчүүдийг "Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд мэдээлжээ. 

Түүнийг өнөөдөр БНСУ-д ирж, өглөө эрт байцаалт өгөх болсон талаар Инчеоны цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Тэгвэл түүнийг БНСУ-ын хуулийн байгууллагаас саатуулж болзошгүй байгаа тул тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яамны ажилчдыг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус асуудал дээр ажиллах үүргийг манай Гадаад харилцааны яамнаас өгсөн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler