![]() |
Видео
Шинэ мэдээ
2-07-2025, 17:42
2-07-2025, 17:25
1-07-2025, 17:53
1-07-2025, 17:38
1-07-2025, 16:53
1-07-2025, 16:49
1-07-2025, 16:47
1-07-2025, 16:22
26-06-2025, 11:47
25-06-2025, 16:46
25-06-2025, 16:32
16-06-2025, 17:06
13-06-2025, 17:26
13-06-2025, 11:05
Том оврын автомашинууд мөргөлдөж их хэмжээний түлш асгарчээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын автозамын зорчих хэсэгт иргэн Э-гийн жолоодож явсан "Волво” загварын том оврын ачааны автомашинтай "Мэргэн Хангал конкрейт” ХХК-ийн жолооч Б-гийн "Хотс Бетон” загварын бетон зуурмагийн автомашин мөргөлдсөн осол гарчээ.
Ослын улмаас зуурмагийн автомашины түлшний банк нь цоорч 150 литр орчим дизель түлш асгарч байсныг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:48 цагт очиж, автозамын зорчих хэсэгт асгарсан дизель түлшийг саармагжуулж, тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн мөрдөгчид хэргийн газрыг хүлээлгэн өгсөн байна.
