|
Видео

Шинэ мэдээ

АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулахаар болжээ

АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин татвар ногдуулахаар болжээ

 


АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хурцдах магадлал үүссэн тул өнөөдөр Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас дахин Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд импортын гаалийн татвар ногдуулахаа зарлах гэнэ. Тодруулбал, 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нь импортын гаалийн  нэмэлт татвар  ногдуулахаар төлөвлөснөө  зарлах тухай хэвлэлүүд мэдээллээ.

Хэрэв Америкийн засаг захиргааны энэ шийдвэр батлагдвал Хятадаас  тус улсад экспортолж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах  болж байна гэсэн үг юм. Хэдийгээр Америкийн талаас ийм эрс  алхмууд хийж байгаа ч 2 талын худалдааны яриа хэлэлцээ  цаашид үргэлжлэхийг Америкийн Цагаан ордны эдийн засгийн зөвлөх  Ларри Кадлоу "ФоксНьюс"-т өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байсан. Мөн  ирэх  сард  Японд болох Их хорийн дээд уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт хэлэлцээ болохыг тэрээр мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.