|
Видео

Шинэ мэдээ

Налайхын уурхайд осол гарч гурван хүн нас баржээ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өнөөдөр /2019.04.21/осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. ОБЕГ-ын аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очиж, дөрвүүлэнг нь гаргасан ч  гурав хүн газар дээрээ нас барж, нэг иргэн амьд үлдсэн байна. Үлдсэн нэг иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хүргэжээ.

 

ОБЕГ-аас тодруулахад "2019 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 20.40 цагт ослын дуудлага ирсэн. Ослын дагуу Онцгой байдлын 40 гаруй алба хаагч ажилласан. Амьд үлдсэн нэг иргэнийг бид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэсэн байгаа. Мөн осол болсон уурхайг мэргэжлийн байгууллагууд нь шалгалт явуулж, хаах шийдвэр гаргасан" хэмээлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler