|
Видео

Шинэ мэдээ

"Эко алтан заамар" уурхайн нуранги газар хөдлөлттэй холбоогүй

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд өчигдөр /2019.02.28/ 17.00 цагийн үед хөрсний нуранги үүсч зургаан ажилтан дарагдсан осол гарчээ. Уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэжээ.

 

Харин үлдсэн дөрвөн ажилтанг эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахаар тухайн өдрийн 19.00 цагийн үед Улаанбаатар хотоос Үндэсний аврах ангиас 12, Уул уурхайн аврах албанаас 8 нийт 20 аврагчийг 2 нисдэг тэргээр тус уурхай дээр очсон.

"Эко Алтан Заамар” ХХК-ийн захирал н.Эрдэнэжаргал "Манай уурхайн ам нурж гэнэтийн осол болсон. Нуралт үүсэх үед зургаан ажилтан ажиллаж байсан. Хоёр ажилтныг эсэн мэнд гаргаж авсан. Үлдсэн дөрвөн хүнийг аврахаар ажиллаж байна” гэв.

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Аврагчид компанийн удирдлага ажилчидтай хамтран нурангид өртөөд нас барсан дөрвөн хүнийг яаралтай гаргаж авах ажлыг хийж байна. Уурхайн ажилчдын ярьж байгаагаар хоёр хүн техниктэйгээ шороонд дарагдсан. Нөгөө хоёр хүн нь нурангаас зугтааж байгаад дарагдсан тухай хэлж байна” гэлээ.

Энэхүү уурхайн нурангийг Төв аймгийн Заамар сумын нутаг, Хайлааст багийн орчимд 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн явдалтай холбоотой. Энэ газар хөдлөлт нь хөрс нурах, гулсалт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.

Гэвч ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Үүнийг газар хөдлөлттэй уялдуулж ойлгож болохгүй. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гоожиж байна. Нуралт үүссэн шалтгаан нь уурхайн усан сангаа нуралт болсон хананаас ердөө 100 метрийн цаана байрлуулсан. Улмаар усан сан нэвчилт өгч хөрсний сулралт үүссэн байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд тогтооно. Одоо бол дөрвөн хүний цогцсыг яаралтай гаргаж авах хэрэгтэй байна” гэлээ

МХЕГ-аас осол болсон "Эко Алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ.


shuud.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler