| |
Налайхын замд осол гаргасан “Соната-7” автомашин улсын дугааргүй байжээ
БЗД-ийн нутаг дэвсгэр Налайхын зам, Канад хаусын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь "Морь барьдаг” ХХК-ны H.Aero city -540 маркийн Б жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Б газар дээрээ нас барж 14 хүн гэмтсэн ноцтой осол өчигдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Автобусанд 20 гаруй зорчигч явсан аж. Харин нөгөө "Соната-7”-д жолооч нь нэг зорчигчийн хамт явж байсан бөгөөд ослын улмаас зорчигч нь газар дээрээ амиа алджээ.
Автобусанд явсан зорчигчын мэдээлснээр, Цагдаагийнхан ослын газарт очиход "Соната-7”-гийн жолооч ослын газраас зугтсан байсныг цагдаа нар шуурхай ажиллаж барьсан аж. Мөн эсрэг талын урсгал ямар ч хөдөлгөөнгүй, гүйцэж түрүүлэх шаардлагагүй байхад "Соната-7” гэнэт гүйцэж түрүүлсэн. Мөн "Соната-7” автомашин улсын дугааргүй байсан гэсэн юм. Тусхэргийг Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм.
Т.Гэрэл