| |
Нэг настай хүүхдийг мөргөж аминд нь хүрчээ
2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, СБД-ийн нутаг Зуслангийн зам, Гоодойн зуслангийн гүүрний зүүн замд Т.Приус маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээвэрийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож жолооч 43 настай эрэгтэй Н гэмтжээ.
Мөн хөдөө орон нутагт: Арханй аймгийн Тариат сум, Тэрх баг Салтын нуур гэдэг газар асфальтан замд Benz-320 маркийн Ц жолоочтой авто машин онхолдож зорчигч 37 настай эрэгтэй Б нас барсан байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд сум Хөгжил ХХ{-ны байрны хойд замд Т.Марк-2 маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 01 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироож 24 настай эмэгтэй Н-г гэмтээжээ.