![]() |
Троллейбусны жолооч хүн чирч гэмтээжээ
Улаанбаатар
хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 360 дуудлага мэдээ мэдээлэл
хүлээн авснаас зам тээврийн ослын 291 дуудлага бүртгэгджээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө дэх "Пийсмолл" их дэлгүүрийн урд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын "Gea" маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч бага насны хүүхэд болон иргэн Ж нарыг сууж амжаагүй байхад нь чирч гэмтээсэн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам дахь "MD" хүнсний дэлгүүрийн зүүн замд "K.Carens" маркийн авто машины жолооч Ц нь "Т.Приус" маркийн авто машинтай мөргөлдсөнөөр зорчигч 7 хүнийг гэмтээжээ.
Ж.Батсайхан
