|
Видео

Шинэ мэдээ

Макгрегор найман өнцөгт дэвжээндээ эргэн ирнэ

Холимог тулааны "UFC" холбооны хөнгөн жингийн аварга Конор Макгрегор их спортод эргэн ирж байгаагаа зарлан мэдэгдлээ. Тэрбээр ердөө 9 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 26-ны өдөр зодог тайлж байгаагаа мэдэгдэж байсан юм. 

 

"Янз бүрийн шашин шүтдэг,  олон үндэстний хүмүүстэй хамт би цааш явах болно. Шашин нь хүмүүсийг өөрсдийгөө улам хөгжүүлэхэд хөтөлдөг. Эх дэлхий маань нэгдмэл бөгөөд бүх хүнд зориулагдсан. Найман өнцөгт дэвжээнд /октагон/ дахин уулзацгаая” гэж тэрбээр твиттер хуудсандаа жиргэжээ. 

2016 онд Макгрегор олны анхаарлыг татахын тулд иймэрхүү пиар алхмыг хийж байсан юм. "UFC"-гийн тулаанч Нейт Диастай дахин тулаан хийх талаар хэлэлцээ хийж байх үед тэрбээр тамирчны замналаа төгсгөл болгож байгаагаа мэдэгдэж байв. Гэвч хоёрхон хоногийн дараа тулааны спортдоо буцаж иржээ.

"UFC" холбооны хөнгөн ба хагас хөнгөн жингийн аварга асан Макгрегор 2018 оны 10 дугаар сарын 6-нд болсон "UFC 229" аваргын төлөөх тулаанд Оросын тамирчин Хабиб Нурмагомедовт ялагдсан юм. Тэрбээр холимог тулаанчийн замналыг туулах явцдаа 21 удаа /18 удаад нь хүнд цохилтоор/ ялж, 4 удаа ялагдаж байв.



montsame.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler