|
Видео

Шинэ мэдээ

Ардчилсан нам ирэх сарын 5-нд жагсана

ШХАБ-д Монгол Улс элсэхийг эсэргүүцэх, ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардан ирэх сарын 5-нд АН, иргэний нийгмийн байгууллагууд хамтран жагсахыг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэв. АН-ын байранд тус намын удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. 
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, "Энэхүү жагсаалаар, ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, мөн Монгол Улс ШХАБ-д элсэх байр суурьтай гишүүдийг эсэргүүцэх юм. Дээрх хоёр асуудлыг харахад тусдаа ч, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд нь Монгол Улс ШХАБ-д элсэх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж байна. Цаад агуулга нь Монгол Улсыг ШХАБ-д зарах асуудал байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм. Монгол Улс ШХАБ-д элсэхийг АН хүлээн зөвшөөрөхгүй. Биднийг дэмжин олон иргэний нийгмийн байгууллага жагсаалд оролцоно. Иргэдийгээ ч мөн Сүхбаатарын талбайд энэхүү жагсаалд хүрэлцэн ирж жагсахыг уриалж байна” гэв.
АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, "Сүүлийн гурван Монгол Улсын эдийн засаг сайжирсан ч иргэдийн амьдралд нөлөөлсөнгүй. МАН-ын 2016 оны сонгуулийн амлалт биелээгүй. УИХ-ын 2016 оны сонгуулиар, таны төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй хэмээн иргэдийг айлгаж, МАН сонгуульд ялсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалтгүй хэрнээ нэг хүн 23 сая төгрөгийн өртэй болж хувирлаа. Одоогоос яг 100 жилийн өмнө урвасан ноёд, шарваачдаас болж, эрх чөлөөгөө алдаж байсан. Яг энэ 100 жилийн босгон дээр мөн Монгол Улс ШХАБ-д элсэх тухай асуудал яригдаж эхэллээ” гэв. 
"Дээрх жагсаалд, 60 тэрбумын гэх асуудал мөн гол хэсэг нь байна" хэмээн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдэгдээд, Баянзүрх дүүргийн нөхөн сонгууль нь хууль зөрчсөн үйлдэл гэж харж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс тус сонгуульд оролцоогүй аж. Харин АН-ын дотоод сонгууль бүх аймаг, дүүрэгт болсон бөгөөд өнөөдөр сонгуулийн дүнгээ нэгтгэхээр ажиллаж байгааг тэмдэглэсэн юм.
-Ардчилсан намын дотоод ротаци буюу ҮБХ-ны гишүүдийн сонгуулийн дүн гарсан уу?
-АН-ын үндсэн дүрмийн хүрээнд явагддаг дотоод сонгууль бүх аймаг, дүүрэгт явагдсан. Нийтдээ 120 гаруй суудал дээр эргэлтийн сонгууль явсан бөгөөд өнөөдөр аймаг, дүүргийн дүнгээ нэгтгэж дуусахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler