| |
Видео
Шинэ мэдээ
С.Эрдэнэ: Би ШХАБ-д гишүүнээр элсэхийг дэмжихгүй
Монгол улс одоогоор Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ гэх олон улсын байгууллагад "Ажиглагч”-ийн статустай. Энэхүү байгууллагад гишүүнээр элсэх талаар улстөрчид өөр өөр байр суурьтай явж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн бодлоо илэрхийлсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр, "Монгол улс ШХАБ-д элсэх цаг нь болоогүй гэсэн байр суурийг би өнөөдөр илэрхийлж байна. ШХАБ-д Монгол улс элсэх нь нийгэм, эдийн засаг, улстөрийн хувьд оновчтой зөв зөв санал, санаачлага гэж харахгүй байгаа. Тийм учраас би ШХАБ-д элсэх асуудлыг дэмжихгүй байр суурьтай байгаа.
АН-ын хувьд асуудалд анхааралтай хандаж байгаа. АН ШХАБ-д элсэх асуудлыг анхааралтай судалж байгаа. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл өөрсдийн улс төрийн байр сууриа тодорхойлно. Хоёрдугаарт, ямар ч судалгаа, дүн шинжилгээ хийсэн зүйл алга байна. Энэ чиглэлээр мэргэшсэн дипломат, хуулийн мэргэжлийн хүмүүсийн санал, санаачлага тодорхой болоогүй байна. Тиймээс ШХАБ-д элсэхийг дэмжихгүй” гэж мэдэгдлээ.