| |
Мадуротай хамтран ажилладаг банкуудад хориг арга хэмжээ авна
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний Засгийн газартай хамтран ажилладаг гадаадын банкуудад АНУ-ын эрх баригчид удахгүй хориг арга хэмжээ авах гэж байгаа тухай "Reuters” агентлаг тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалын ажилтны мэдээллээс иш татан уламжлав.
"Мадуро болон түүний дэмжигчид өөрсдийн мөнгийг шилжүүлж, өөр өөр газруудад нуухыг оролдож байна. Зарим банкууд, ялангуяа гадаадын банкууд үүнд оролцсон” гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Санхүүгийн ямар байгууллагууд оролцсоныг АНУ-ын эрх баригчид удахгүй мэдээлнэ гэж тэрбээр хэлжээ.
"Бид тэдгээрийн заримд нь ойрын үед хориг арга хэмжээ авна” гэж гүйцэтгэх засаглалын төлөөлөгч мэдэгдээд чухам ямар хориг тогтоох гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.