| |
Вашингтон Венесуэльтэй үйл ажиллагаа явуулдаг орнуудад хориг арга хэмжээ авч болзошгүй
АНУ-ын Венесуэлийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Эллиотт Абрамс мягмар гарагт Вашингтон Венесуэльтэй үйл ажиллагаа явуулсан гуравдагч орнуудад хориг арга хэмжээ авч болзошгүй хэмээн мэдэгджээ.
Одоохондоо бид шийдвэр гаргаагүй ч ийм боломж бий. АНУ-ын шийдвэр Венесуэлийн засаг захиргааны үйлдлээс хамаарна гэж Абрамс хэлсэн талаар "РИА Новости” агентлаг мэдээлжээ.
Харин энэ сарын 3-ны өдөр Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес АНУ-ын засаг захиргааг хориг арга хэмжээ авахад хялбар болгох зорилгоор Вашингтонд дээд офицеруудынхаа нэрсийн жагсаалтыг шилжүүлэх зарлиг гаргасан гэсэн байв.
АНУ өнгөрсөн баасан гарагт Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөж, Венесуэлийн хүчний байгууллагын өндөр албан тушаалтнуудын хар жагсаалтад зургаан хүний нэрийг оруулаад байсан юм. Үүнээс гадна Вашингтон Венесуэлийн 49 албан тушаалтанд визийн хориг тавьж, Америкийн газар нутагт орж ирэхийг нь хязгаарлажээ.
Эх сурвалж: РИА Новости