|
Видео

Шинэ мэдээ

Венесуэлийн эсрэг дангаар хориг арга хэмжээ авсныг хатуу шүүмжилжээ

Венесуэлийн эсрэг дангаар хориг арга хэмжээ авсныг хатуу шүүмжилжээ

 


БЭЭЖИН. /ТАСС/.АНУ Венесуэлийн эсрэг дангаар хориг арга хэмжээ авсан нь тус улсын ард иргэдийн аж амьдрал, сайн сайхан байдлыг алдагдуулах учир манай улс энэ арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

"Хориг арга хэмжээнүүд нь Венесуэлийн ард иргэдийн амьдралыг дордуулахад хүргэх учир зохих талууд иймэрхүү арга хэмжээний ноцтой үр дагаварт хүргэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хятад улс бол Венесуэлийн эрх баригчдын чухал түнш бөгөөд хоёр улсын олон жилийн хамтын ажиллагаа Хятадад төдийгүй Венесуэлд эерэгээр нөлөөлдөг” хэмээн тэрбээр хэлжээ.

Венесуэлийн төрийн өмчит газрын тосны "PDVSA” компанийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авна хэмээн өмнө нь АНУ-ын Төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон болон Сангийн сайд Стивен Мнучин нар мэдэгдсэн юм.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler