|
Видео

Шинэ мэдээ

АНУ БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг өргөжүүллээ

АНУ БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг өргөжүүллээ

 


АНУ Хойд Солонгосын гурван иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан тухай Ройтерс агентлаг мэдээлэв. 

 Үүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга нар болох Пак Гван Хо, Цой Рён Хэ болон улсын аюулгүй байдлын сайд Чон Гён Тхэк нар багтжээ.

БНСУ Хойд Солонгосын эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээг цуцлах тогтоол батлахыг санал болгож байсан ч АНУ-ын зүгээс Хойд Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бүрэн нотолгоо өгтөл хориг арга хэмжээ авах замаар шахалт үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. 

Хойд Солонгосын зүгээс АНУ-ын шинэ хоригийг улс төрийн өдөөн хатгалга хэмээн үзэж, тус улсын удирдах албан тушаалтны эсрэг хориг нь дайсагнасан үйлдэл  ажиллагаа юм гэж мэдэгдэв. Энэхүү алхам нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны уулзалтын сайн санааны үзэл санаатай зөрчилдөж байна гэж Хойд Солонгосын тал дүгнэжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler