|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22
19-12-2024, 18:47

Калифорнид гал түймэр дахин дэгдэж болзошгүй

Калифорнид гал түймэр дахин дэгдэж болзошгүй

 


АНУ-ын Калифорни муж улсад гал түймэр дэгдэх эрсдлийг өвлийн улирал хэр чийглэг байснаар тодорхойлоход хүндрэлтэй болсон тухай тус улсын Шинжлэх ухааны үндэсний академийн сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаанд мэдээлэв.

Дэлхийн дулаарлын улмаас агаарын хэм нэмэгдэж, модод улам хуурай болж буй нь гал түймэр дэгдэх эрсдлийг нэмэгдүүлсээр байна. Үүнтэй холбоотойгоор өмнөх жилийн өвөл хэр чийглэг байснаас үл хамааран Калифорнид 2018 онд дэгдсэнтэй ижил гал түймэр хэзээ ч дахин дэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Өнгөрсөн онд Калифорни муж улсад дэгдсэн гал түймэр нь түүхэнд байгаагүй хамгийн өргөн хэмжээний газар нутгийг хамарч, 3.5 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан байна. Үүний зэрэгцээ 86 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтсэн билээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler