|
Видео

Шинэ мэдээ

13 хүн усанд осолджээ



Сэлэнгэ аймаг нь гол мөрний усанд хүн осолдох хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддог. Оны эхний 10 сарын байдлаар тус аймагт гол мөрний усанд осолдох золгүй тохиолдолд 17 хүн өртсөнөөс 13 нь амиа алджээ. Харин онцгой байдлын албаны алба хаагчид гол уснаас дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Дашрамд дуулгахад, Сэлэнгэ аймагт оны эхний 10 сарын байдлаар 52 удаа ой хээрийн түймэр гарчээ. Мөн ахуйн гал түймэр 92 удаа гарсан аж.  Ой, хээрийн түймрийн хувьд ОХУ-аас хил давж хоёр түймэр орж иржээ.

Мөн иргэд үнс нурмаа ил задгай асгаснаас, лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас, машин техникийн яндангийн цоонолт зэрэг иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан түймэр ихэнх хувийг эзэлж байгаа бол аянганы улмаас 12 түймэр гарчээ.


Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler