|
Видео

Шинэ мэдээ

2467 өрх гамшигт шууд өртөх газар амьдарч байна

Байгалийн гамшигт өртөж болзошгүй айл, өрхийн судалгааг Нийслэлийн онцгой байдлын газраас төрөлжүүлэн гаргажээ.

Уг судалгаагаар хашаа босгож, мухар гудамж бий болгосон нийт 537 өрх, өндөрлөг газар болон гуу жалганы ирмэг дээр буусан 565 өрх, үерийн аман дээр буусан, усанд өртөх магадлалтай 1427 айл, ойт хээрийн түймэрт өртөх магадлалтай 52 айл, өндөр хүчдэл дор буусан 423 айл байгааг тогтоосон байна.

Манай улсын хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болон хуурайшилт их зэрэг байгалийн олон хүчин зүйлээс хамааралтай нь гал түймэр, үер зэрэг байгалийн эрсдэлт гамшгууд элбэг тохиолддог онцлогтой. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд байгалийн гамшигт өртөж болзошгүй 2467 айл өрх амьдарч байгааг дээрх судалгаа харуулж байна. Эдгээр айл өрхийн дийлэнх буюу 57.8 хувийг болзошгүй үерийн аман дээр буусан, усанд өртөх магадлал өндөртэй айл өрх эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler