| |
20 гаруй айлын гэр усаар дүүрчээ
Сэлбэ гол, Дамбын рашаан хоёрын уулзвар голын сав газарт буусан айл, өрхүүдийн гэр усаар дүүрсэн байна гэнэ. Тодруулбал, Нийслэлийн БЗД-ийн 21 дүгээр хороонд 20 орчим айл өрхийн гэр доторх эд хогшил усанд автсан бие засах газар нь нэлэнхийдээ усаар дүүрчээ.
Тухайн газар нутагт суурьшиж байгаа айл өрхүүд нь голын татам, эрэг, булгийн доош урсах эргээс 5-10 м хүрэхгүй зайд газар өмчилж байгаа нь Монгол Улсын Усны тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2009 оны тушаалын "Онцгой хамгаалалтын бүсэд зуслан суурьшлын бүс байгуулахыг хориглоно” Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэрт усан сан бүхий газрын эргээс 1000 м хүртэлх зайд энгийн хамгаалалтын бүс тогтооно, Хог хаягдал бохирдуулах бодис хаях хог хаягдлын цэг байршуулах, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах”-ыг хориглоно гэх мэт олон заалтыг зөрчсөн байна.
Мөн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж газар олголт хийсэн, зохих зөвшөөрөлгүй айл өрхүүдэд өмчлүүлсэн нь гадаргын болон газар доорх хөрсний усыг бохирдуулсан тул суурьшлын зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтийн дагуу тухайн айл өрхүүдийг нүүлгэх бөгөөд өөр газар шилжүүлэхээр төлөвлөж юм байна. Улмаар эдгээр айл өрхүүдийг нүүлгэх талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Газар чөлөөлөх тухай” албан бичгийг БЗД-ийн Засаг даргад хүргүүлсэн байна.