|
Видео

Шинэ мэдээ

Д.Трампыг шүүхэд өгчээ

Мексиктэй залгаа хилд хана барих санхүүжилтийг авахын тулд онц байдал зарлана гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбогдуулан Калифорни тэргүүтэй 16 муж улсын эвсэл Д.Трампын Засаг захиргааг шүүхэд өгчээ.

 

Тэд гомдлыг Калифорни муж улсын шүүхэд гаргасан байна.

Конгрессын шийдвэрийг тойрон гарч, хана барих санхүүжилтийг бий болгохын тулд онц байдал зарлана гэж Д.Трамп мэдэгдсэний дараахан Калифорни тэргүүтэй 16 муж улс дээрх шийдвэрийг гаргажээ. Харин Ардчилсан намынхан боломжит бүх арга хэмжээг авч, түүний энэ шийдвэрийн эсрэг зогсохоо мэдэгдэв.

Калифорни муж улсын Ерөнхий прокурор Завиер Бесерра, "эрх мэдлээ буруу замаар ашиглах Д.Трампын үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг шүүхэд өгч байна” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, "манай муж улсын татвар төлөгчдийн санг дээрэмдэх гэж буй түүний эл үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд хандаж байгаа. Ерөнхийлөгчийн алба бол театр биш” гэж хэлсэн байна.




montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler