| |
Видео
Шинэ мэдээ
Ханын асуудлаар зөвшилцөхгүй гэж Д.Трамп мэдэгджээ
АНУ-ын Засгийн газрыг хэсэгчлэн түр зогсоход хүргэсэн АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих шаардлагын талаар зөвшилцөхгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.
"Би хана барих 5.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг бууруулах бодолгүй байна” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлээд, "ойрын хэдэн өдрүүдэд юу болохоос шалтгаалан үндэсний онцгой байдал зарлаж магадгүй” гэж дахин анхааруулжээ.
Ардчилсан намын төлөөлөгчид хана барих санхүүжилтийг батлахаас татгалзаж, хана барих нь "ёс суртахуунгүй” гэж үзсэн хэвээр байгаа юм.
Хилийн дагуу хана барих нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэрээ өгсөн гол амлалтуудын нэг бөгөөд тэрбээр хана барих зардлыг Мексикийн тал гаргах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан билээ. Харин Мексикийн засаг захиргаа үүнийг зөвшөөрөөгүй байна.
montsame.mn