|
Видео

Шинэ мэдээ

Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна

Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна

 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төлөвлөгөөндөө санхүүжилт авахын тулд улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордон мэдээлэв.

"Д.Трамп Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтоос зайлсхийх хилийн аюулгүй байдлын хуулийн төсөлд гарын үсэг зурна. Үүний зэрэгцээ улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж буй нь Конгрессын шийдвэрийг тойрон гарч, хана барихад цэргийн хүчний санхүүжилтийг ашиглах зорилготой” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Харин Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын төрийн тэргүүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн үзжээ. Хуулийн төсөлд Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө Конгресс баталсан байх шаардлагатай байдаг юм.

Хилийн дагуу хана барих нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэрээ ард түмэнд өгсөн гол амлалтуудын нэг хэдий ч шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж чадахгүй байсны улмаас ханыг барихгүй байсаар өдийг хүрсэн билээ. 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler