| |
Видео
Шинэ мэдээ
Д.Трамп улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төлөвлөгөөндөө санхүүжилт авахын тулд улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордон мэдээлэв.
"Д.Трамп Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолтоос зайлсхийх хилийн аюулгүй байдлын хуулийн төсөлд гарын үсэг зурна. Үүний зэрэгцээ улс даяар онц байдал зарлахаар төлөвлөж буй нь Конгрессын шийдвэрийг тойрон гарч, хана барихад цэргийн хүчний санхүүжилтийг ашиглах зорилготой” гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Харин Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын төрийн тэргүүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн үзжээ. Хуулийн төсөлд Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө Конгресс баталсан байх шаардлагатай байдаг юм.
Хилийн дагуу хана барих нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэрээ ард түмэнд өгсөн гол амлалтуудын нэг хэдий ч шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгаж чадахгүй байсны улмаас ханыг барьж чадалгүй өдийг хүрсэн билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг