![]() |
Согтуурсан 60 настай иргэн төрсөн дүүгээ хутгалж, нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ
Аливаа баяр наадмын өдрүүдээр цагдаа хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж эргүүлд гардаг ч иргэдийн согтууруулах ундааны хэрэглээ буурахгүй байгаа нь гэмт хэрэг гарах гол шалтгаан болж байгаа гэдгийг анхааруулсаар байгаа билээ.
Архидан согтуурч биеэ хянах чадваргүй болсон үедээ өөрийн дотны хүмүүсээ хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал, Энэ сарын 7-н өдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Зүүнбаян-Уулын нэгэн тоотод оршин суух хаягтай эмэгтэй 61 настай Ц нь нь согтуурсан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э хутгалж, өөрийн нөхөр эрэгтэй 63 Г-г хутгалж амь насыг нь бүрэлгэсэн онц ноцтой хэрэг гарчээ.
Ингэхдээ төрсөн дүүгийнхээ цээжин тус газар хутгалж хүнд гэмтээн, өөрийн нөхрийг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар хутгалж, амь насыг нь хохироосон аж. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, шаардлагатай гэх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Цээжин тус газартаа хутгалуулсан хохирогч 60 настай Э нь биеийн байдал хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж эхэлсэн байна. Дээрх хэргийг үйлдсэн эмэгтэй 61 настай Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүнийг мэс хэрэглэн алах, хүний биед санаатай хүнд гэмтэл учруулах зэрэг хэрэгт буруутган шалгаж эхэлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхэн баярын өдрүүдээр гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байх. Баяр наадмыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, бусадтай маргалдахгүй байх, согтуурсан үедээ өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.
