|
Видео

Шинэ мэдээ

ӨНДӨР НАСТАЙ ААВЫГАА ЗОДОЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Өндөр настай аавыгаа төрсөн хүү нь зодож, амь насыг хохироосон хэрэг өчигдөр болжээ.

ӨНДӨР НАСТАЙ ААВЫГАА ЗОДОЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр "Багануур дүүргийн 3 дугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 26-ны 13:34 цагт авч, жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд, тус тоотод суух "Р”-г төрсөн хүү "О” нь согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон байсан.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт байсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй "Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Талийгаач 75 настай байсан бол хүү нь 37 настай юм байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурсан этгээд ахуйн хүрээнд үйлдэж байгааг анхааруулсаар байна. Өнгөрсөн сард л гэхэд цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдсэн 2,952 гэмт хэрэг бүртгэгджээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler