|
Видео

Шинэ мэдээ

Зэвсэг ашиглаж танхайрсан этгээдийг баривчилжээ

"Зэвсэг ашиглаж дээрэм хийсэн байж болзошгүй залуусыг эрэн сурвалжилж байна" гэсэн мэдээлэл олон нийтийн цахим хуудас болон зарим сайтаар цацагдсан. Тэгвэл цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг баривчилжээ.

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт "Toyota Crown” автомашинтай залуу гар буу гарган "ална шүү” гэж заналхийлсэн” гэсэн мэдээлэл өнгөрөгч ням гарагт цагдаагийн байгууллагад иржээ.Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд суух 19 настай, эрэгтэй Т-г "Hyundai Accent” маркийн автомашинтай Дөлгөөн нуураас Өлзий төвийн уулзвар орох замд явж байхад нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд суух 31 настай эрэгтэй Ч гэгч нь "Toyota Crown” автомашинаараа шахаж зогсоон, хар өнгийн металл хийцтэй, үрлэн сумаар бууддаг гар буу гарган "ална шүү” гэж айлган сүрдүүлсэн байжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар тоглоомон буу болон бууны цаасан хайрцаг хураан авч, уг үйлдлийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.