| |
Франц улсын иргэнийг хутга тулган дээрэмдсэн хэрэг гарлаа
Энэ
сарын 7-ны өдрийн 19.30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн нутаг
дэвсгэрт гадаадын иргэнийг дээрэмдсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал,
тус дүүргийн нэгдүгээр хороо 15-р байрны ....тоотод оршин суух Франц
улсын иргэнийг гэмт этгээд хутга тулган гэрт нь авч орон айлган
сүрдүүлж, гар хөлийг нь хүлж эд зүйлсийг нь дээрэмдсэн байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн
гэмт хэрэг мөрдөх хэлтсийн бие бүрэлдэхүүн гэмт хэргийн халуун мөрөөр
тасралтгүй ажилласны үр дүнд гэмт этгээдийг 72 цагийн дотор илрүүлжээ.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай О гэгч нь үйлдсэн байна.
Тэрбээр баривчлагдах үедээ хохирогчийн дээрэмдүүлсэн IPAD, цахим карт,
гар утас зэрэг зүйлсийг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хурааж
авчээ.
Энэхүү хэрэг нь хүнд хэргийн ангилалд багтдаг ба хүндрүүлэх бүрэлдэхүүн нь онц хүнд хэргийн бүрэлдэхүүнд ордог ноцтой хэрэг юм. Ял шийтгэлийн хувьд 5-20 жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулдаг. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын бие бүрэлдэхүүн нь гадаад улсын иргэн гэмт халдлагад өртсөн олон хэргүүдийг тухай бүрт нь илрүүлэн эзэн холбогдогчийг нь олж тогтоон ажиллаж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын бие бүрэлдэхүүн нь гадаад улсын иргэн гэмт халдлагад өртсөн олон хэргүүдийг тухай бүрт нь илрүүлэн эзэн холбогдогчийг нь олж тогтоон ажиллаж байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын бие бүрэлдэхүүн нь гадаад улсын иргэн гэмт халдлагад өртсөн олон хэргүүдийг тухай бүрт нь илрүүлэн эзэн холбогдогчийг нь олж тогтоон ажиллаж байна. Он гарсаар Улаанбаатар хотод 2015 онд 12203 гэмт хэрэг гарснаас гадаадын иргэн өртсөн 84 хэрэг гарсан нь нийт гэмт хэргийн 0,6 хувь нь байна. Цагдаагийн байгууллага 100 хувь илрүүлжээ.
Б.Анир