|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

14 настай охин согтуурсан үедээ өөрийгөө гэмтээжээ

 

14 настай охин согтуурсан үедээ өөрийгөө гэмтээжээ

 


Шинэ жилийн баярын өдрүүдэд архи согтуулах ундаа хэтрүүлсэн хэрэглэснээс үүдсэн хэрэг зөрчил цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгджээ.

Үүний нэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсч гэмтээсэн хэрэг он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гарчээ. 

Хэргийн талаарх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Дундговь аймгийн харъяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээж байсныг таслан зогсоож, эрүүлжүүлсэн байна.

Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа хаягтай А нь өөрийн хойд эцэг 48 настай М-ийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Шалгалтын явцад А нь архидан согтуурсны улмаас уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Т.Гэрэл

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler