![]() |
Видео
Шинэ мэдээ
Эхнэрээ гэмтээж, төрсөн дүүгээ хөнөөсөн Б-гийн хэрэг шүүхэд шилжлээ

Хэргийн мөрдөн байцаалтаар Б нь энэ хэргийг санаатай үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, Б өөрийн эхнэр Э-г, төрсөн дүү Т-тэй эр, эмийн холбоотой гэдгийг мэдээд эл аймшигт хэргийг үйлджээ. Гэмт этгээд нь талийгаач Т-ийн хоолойн хэсэгт хутгалж амь насыг хохироосон аж. Мөн өөрийн эхнэр Э-ийн хоолой хэсгийг зүсэж гэмтээжээ. Одоогийн байдлаар хохирогч Э-ийн биеийн байдал маш хүнд, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм байна. Уг хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Төв аймгийн Прокуророос хэргийг хянаад харьяаллын дагуу Сум дундын 23 дугаар шүүхэд шилжүүлжээ.
