![]() |
Видео
Шинэ мэдээ
Нийтийн тээврийн хуучин автобусуудыг хасч нөхөж хангана
Учир нь дээрх автобуснууд 2007 онд үйлдвэрлэсэн парк ашиглалт дуусч байна. Нийтийн тээврийн том оврын автобуснуудын баталгаат ашиглалтын хугацаа 8-12 жил байдаг ч манайд 12 жил ашиглаж байна. Үүнтэй холбоотойгоор хуучин автобусны утаа агаар, орчинд сөрөг нөлөөлж байгаа. Тиймээс дээрх хэмжээний автобусуудыг нөхөн хангахаас гадна дизель хөдөлгүүрөөс татгалзаж, нийтийн тээвэр агаар, орчинд сөрөг нөлөөгүй, байгалийн шатдаг хий буюу газаар ажилладаг автобусны тоог нэмэхээр ажиллаж байна. Одоогоор ийм 100 автобус нийтийн тээврийн үйлчилж байна. Энэ онд эх орондоо үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт хоёр автобусыг туршиж байна.
montsame.mn
