|
Видео

Шинэ мэдээ

Микро автобусны жолооч нар эсэргүүцэл илэрхийлнэ

Авто тээврийн тухай хуулиар бага оврын автобусуудыг үйлдвэрлэснээс хойш 12 жил болсныг нь нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг хориглодог. Энэ дагуу жил бүр тодорхой тооны бага оврын автобусуудыг актлаж ирсэн. Тэгвэл энэ жил 300 гаруй автобус ашиглалтын хугацаагаар хасагдаж цаана нь 40 орчим тооны бага оврын автобус үйлчилгээнд явахаар болж байгаа юм. Харин өнөөдөр Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооноос мэдээлэл хийж амьдралаа авч яваа иргэдийн эрх зөрчигдөж байна гэлээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас оны хязгаарлалт гэсэн шалгуураа цуцлахгүй бол бага оврын автобусны жолооч нарыг өчигдрөөс замын цагдаа хууль бус тээвэрлэлт хийсэн гэж торгож эхэлсэн байна. Тиймээс Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг иргэд маргааш төв талбайд жагсаж эсэргүүцлээ илэрхийлэхээр болсноо өнөөдөр мөн мэдээллээ. Энэ талаар Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбооны зохицуулагч Г.Баатар ярилаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler