|
Видео

Шинэ мэдээ

Нийтийн тээврийн жолооч нар таван хүний аминд хүрчээ

Нийтийн тээврийн жолооч нар таван хүний аминд хүрчээ  
Нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тэр бүү хэл дуут дохиог өглөө болгон шалгаж, жолооч нарыг байнга сургалтад хамруулдаг гэж яриад байдаг нийтийн тээврийн жолооч нар өмнөх онд дөрвөн хүний аминд хүрсэн бол энэ жил  138 хүнийг гэмтээж, таван хүн нас баржээ. Мөн хяналт шалгалт сул байгаагаас нийтийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурахгүй байгаа гэнэ. Тиймээс ЦЕГ-ын Замын цагдаагийн газраас Нийслэлийн тээврийн газарт цаашид зөрчил дутагдал гаргахгүй байх чиглэл өгч хугацаатай үүрэг өгчээ.    Түүнчлэн нийтийн тээврийн таксинуудыг хүүхдэд зориулсан зориулалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүстэй болгож, хүүхдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн том оврын автобусуудыг буудлаа зарладаг болгож хэвшүүлэх, тамхи татуулахгүй байх, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх, автобусны телевизээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгүүдийг иргэдэд хүргэх зэрэг албан бичгийг хүргүүлжээ. 
Эх сурвалж www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler