| |
Видео
Шинэ мэдээ
176 микрог үйлчилгээнээс хасчээ
Замын цагдаагийн газраас өнгөрсөн онд тооллого хийхэд Монгол улсад 260 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Нийт тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь арваас дээш жил ашиглагдсан байжээ. Тэр тусмаа манайхан нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдийг гаднын орнуудаас оруулж ирдэг байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангаж чадахгүйд хүрдэг аж. Олон жил явсан, хуучин тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэх нь эрсдэлтэй байдаг. Тиймээс тээврийн хэрэгсэлийн насжилт нь 12 жилээс хэтэрсэн микро автобуснуудыг үйлчилгээнээс хасах шийдвэр гарсан. Улмаар 176 микро автобусыг үйлчилгээнээс хасчээ. Одоогийн байдлаар дунд оврын автобустай чиглэл давхцахгүй 45 микро автобус үйлчилгээнд явж буй.
Зорчих тээврийн стандарт хангасан 45 микро автобус нь 2003 оноос хойш үйлдвэрлэсэн "Стана”, "Старикс” зэрэг автомашинууд юм байна. Эдгээр микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн XXIII, Баянгол дүүргийн XXII хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчилж буй аж. Харин үйлчилгээнээс хассан микро автобус нууцаар хүн тээвэрлэсэн эсэхэд Нийслэлийн тээврийн газар болон Замын цагдаагийн газраас хяналт тавих гэнэ.
Д.Заяа