|
Видео

Шинэ мэдээ

“Микроавтобусыг наймдугаар сар хүртэл үйлчилгээнээс хасахгүй”

       

“Микроавтобусыг наймдугаар сар хүртэл үйлчилгээнээс хасахгүй”

 

Нийслэлд үйлчилгээнд явж буй ихэнх микроавтобус 2003 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан.  Тиймээс энэ сарын 1-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гарсныг албаныхан мэдэгдсэн. Ийнхүү хориглосноор иргэдэд үйлчилж буй 390 микроавтобусаас ердөө 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэдэг тооцоо гараад байгаа. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаж, хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийсэн. Энэхнүү асуудлыг хэрхэн шийдсэн талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хэвлэл, олон нийт хариуцсан ажилтан Б.Болдоос тодрууллаа.

 

-Энэ сарын 1-нээс эхлэн нийслэлд үйлчилгээнд явж байгаа микроавтобусны 90 хувийг үйлчилгээнд явуулахгүй гэсэн. Энэ шийдвэр хэрэгжсэн үү?

 

-Угтаа бол өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн микроавтобусны ихэнхийг үйлчилгээнд явуулахгүй хасах тухай шийдвэр гарсан шүү дээ. Манай байгууллагаас болон энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч иргэдийн хүсэлтээр нэг сараар хойшлуулаад байсан юм. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос микроны асуудлыг нийслэлийн Нийтийн тээврийн газрыг зохицуул гэсэн чиглэл өгсөн. Энэхүү чиглэлийн дагуу ирэх наймдугаар сар хүртэл бүх үйлчилгээнд явж байгаа микрог хэвийн ажиллуулах шийдвэрийг манай байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл ирэх наймдугаар сар хүртэл микро автобуснууд урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явна.

 

Д.ЖАРГАЛ

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler