|
Видео

Шинэ мэдээ

Д.Цогтбаатар: Элчин сайд Б.Хурц нарыг эргүүлэн татаж, дараагийн томилгоог яаравчлан шийднэ

 

 

Австрали, Тайланд, БНСУ-д Улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдоод байсан Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Б.Хурц нарыг эгүүлэн татах асуудал яригдсан. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "Австрали, Тайланд, БНСУ-д суух шинэ Элчин сайдуудын томилгоог яаравчлан шийднэ. Одоогийн байдлаар шинээр томилогдох Элчин сайд хэн байх вэ гэдэгт яам саналаа боловсруулсан. Тиймээс шинэ сайдуудын томилгооны талаар урьдчилан хэлэх боломжгүй байна.

Харин томилгооны хугацаа дууссан 10 орчим Элчин сайд бий. Гэхдээ  Австрали, Тайландад байгаа Элчин сайдуудыг татаагүй байгаа. Тиймээс дээрх гурван сайдын томилгоог уг асуудалтай хамтад нь оруулж ирнэ. Мэдээж Элчин сайд томилох асуудал тодорхой цаг хугацаатай байдаг. Харин энэ хугацаанд Элчин сайдын түр хамаарагч ажиллаж, төрийн ажлыг алдагдуулалгүй явуулах журамтай. Шинэ Элчин сайдыг ажлаа хийх ур чадвар, төрд ажиллаж байсан туршлага, төрөөс өгсөн даалгаврыг шинэлэгээр биелүүлэх чадвараар нь үнэлж нэрийг нь оруулж ирнэ” гэв.

Б.Лхам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler