|
Видео

Шинэ мэдээ

Мароккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

Мароккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

Мароккогоос Скандинавын орны жуулчин хоёр эмэгтэйн цогцос хүзүүн тус газраа гэмтсэн байдалтай олдсон тухай Мароккогийн Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.

Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох "Тубкаль” уулын бэлд оршдог Имлил тосгоны ойролцоогоос цогцсуудыг олсон бөгөөд тэдгээр нь Дани болон Норвегийн иргэд байжээ. Хохирогчдын нэрийг олон нийтэд мэдээлээгүй байна.

"Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж Дотоод хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Мароккод аялал жуулчлалын салбар нь ажиллагсдын тоогоороо хөдөө аж ахуйн салбарын дараа хоёрдугаарт жагсдаг юм. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler