| |
Видео
Шинэ мэдээ
Богд уулнаас эрэгтэй хүний цогцос олджээ
2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс Богд ууланд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дагуу БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийжээ.
Энэ талаар ЦЕГ "Баянзүрх дүүргийн 11 хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1.6 км зайтай Тавцан гэх газраас цогцсыг олсон.
Хэргийн газрын үзлэгээр эрэгтэй 29 настай "А” болохыг тогтоож, нас барсан шалтгаан нөхцлийг олохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас шинжээч томилж, мөрдөн шалгаж байгаа. Талийгаачийг цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм” гэлээ.
эх сурвалж:ugluu.mn